USA доллар
13°CЧойр хот

"Соёлын биет бус өв уламжлагчдын анхдугаар зөвлөгөөн"-д оролцлоо

2019-05-01    433

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Боржигин өв музей хамтран соёлын биет болон биет бус өв түүнийг эрэн сурвалжлах, нээн илрүүлэх, бүртгэн баримтжуулах, хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах ажилд ихээхэн анхаарал хандуулан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр "Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын анхдугаар зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д. Мөнх-Эрдэнэ "Соёлын биет бус өвийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь" сэдэвт илтгэл тавьлаа. Соёлын биет бус өвийн 5 ай сав нь бүгд аялал жуулчлалын салшгүй хэрэглээ, хэрэгцээ болдог ба түүнийг хэрхэн бүтээгдэхүүн болгох, түүнийг аялал жуулчлалтай нягт холбох нь талаар өвлөн уламжлагч нарт танилцууллаа. 

 

 

Тус өдөр Говьсүмбэр аймагт анх удаа 250 гаруй өвлөн уламжлагчид хуран чуулж санаа бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо нэгтгэлээ.

 

 

 

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.