USA доллар
13°CЧойр хот

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА

1240 оны Цагаан хулгана жил бичигдсэн дэлхийн аугаа их түүх соёлын дурсгалт бичгүүдийн нэг болох Монголын Нууц Товчоонд “Боданчар Боржигин овогтон болов” хэмээжээ. Эзэн Чингис хаан бол Бөртэ Чонын удам Боданчарын 11 дэх үеийн ач ажээ. “Боданчар нь ах нараасаа салж Боржигин овогтныг бий болгожээ” гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.

1691 оны хаврын адаг сард Манжийн хаан Энх-Амгалан Монголыг өөрийн харъяат болгож, дөрвөн аймаг долоон хошуу байсныг задаргаж 82 хошуу болгосноор Сэцэн хан аймгийн Боржигин хошуу үүсгэн байгуулагджээ.

Говьсүмбэр аймгийн Боржигины түүхтэй холбогдох учрыг авч үзвээс:

  • 1691 оноос Сэцэн хан аймгийн Боржигин жанжин бэйлийн хошуу
  • 1911 оноос Боржигин цэцэн вангийн хошуу
  • 1923 оноос Оцол Сансар уулын хошуу
  • 1931 оноос Төв аймгийн Говьсүмбэр сум
  • 1956 оноос Дорноговь аймгийн Сүмбэр сум /Дорноговь аймгийн Чойр сум Төмөр замын өртөөн дээр 1962 онд байгуулагдаж, 1964 онд татан буугдсан/

Улсын бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоол гарч Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8-р сард байгуулагдсан.

 

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.