USA доллар
13°CЧойр хот

АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ НӨӨЦ, БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-06-12    212

 2023.06.12

Говьсүмбэр аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх 2023 оны  арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд “Аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц, боломж, шийдэл” зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 06 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний зорилго нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Говьсүмбэр аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц, боломжийг судлах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрийн бус байгууллагууд болон тур операторуудтай хамтран ажиллах, түншлэлийн холбоог сайжруулж, санал санаачилгыг дэмжих, аяллын маршрут болон аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, цаашид тогтвортой хөгжүүлэхэд оршино.

Ерөнхий зохион байгуулагчид:

  • Говьсүмбэр аймгийн ЗДТГазар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газар
  • Аймгийн аялал жуулчлалын холбоо
  • “Боржигин голомт” аялал жуулчлалын цогцолбор

             Хамтран ажилласан байгууллага:  

  • Говьсүмбэр аймгийн Боржигин Өв музей
  • DREAM OASISAND &FUNCTION HOUSE
  • Оорцог элгэн хоршоо түр буудлах цэг
  • Боржигин түрлэг Уртын дууны холбоо
  • Боржигин шуранхай хамтлагийн сурагчид
  • Оргил буудал

Хамрагдсан хүн: 16 байгууллага 35 хүн

Оролцсон тур операторууд:

  1. Алтан луужин адвентур ХХК
  2. Нэйшил Эпспдишин ХХК
  3. МАТ Ди Эид ЖИ ХХК
  4. Говь мелоди ХХК
  5. Хаппи Сити ХХК
  6. Bambuu ХХК
  7. Алтан луужин адвентур ХХК
  8. Hooray SEM ХХК
  9. Хонгорын Элс ХХК
  10. Ёл говь Хайрхан ХХК
  11. Миллениум Турс ХХК
  12. Nomadic Mongols ХХК
  13. Их хаадын өлгий ХХК
  14. Голден Стирруп ХХК
  15. Berg-Saikahn - Über mich (gangaamaa.de)
  16. Ancient mongolia ХХК

Боржигин түмний голомт нутаг Говьсүмбэр аймагт алдарт Чойрын Богд уулыг түшиглэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилж, нэгдсэн маршрутын дагуу аялах 2 өдрийн танилцах аялалд  аялал жуулчлалын салбарт Орос, Хятад, Солонгос, Герман зэрэг улсуудтай харилцдаг, улсдаа тэргүүлэх  19 тур оператор компаниудын төлөөлөл оролцсон.

2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тур операторууд Оорцог элгэн хоршооны шинэ бүтээн байгуулалтай танилцаж, өвөрмөц аргаар боловсруулсан өдрийн хоол, өөрсдийн гараар урласан гэр буудалтай танилцсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Дарга Д.Мөнх-Эрдэнэ, Аймгийн аялал жуулчлалын холбооны дэд тэргүүн Т.Болдбаатар, Аялал жуулчлал, тусгай хамгаалалттай газар, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Э.Дашжаргал, Жолооч Б.Эрдэнэбат, Боржигин түрлэг уртын дууны холбооны гишүүн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 9б ангийн сурагч Н.Лхагва-Эрдэнэ нар Үдэлт угталтын хаалган дээр угтан авч Боржигин түмний өлгий нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, байгалийн түүхэн соёлын дурсгалт газрыг танилцуулан, УТХГ болох Чойрын Богд уулаар тусгай сонирхлын аяллыг түшиглэн, Тэмээн жингийн цуваа, Хүүхдийн овоо, Цагаан өвгөн, Жүдийн худаг, Шарав арилд, Цагаан дарь Эх, Цоорхой рашаанаар хөтчийн тайлбар, яруу тансаг номын тарни, тур операторуудтай аялсан.

Аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Аймгийн орлогч дарга Б.Наранбаатар зөвлөлдөх уулзалтанд оролцож, тур операторуудтай санал солилцож, цаашдын хөгжлийн талаар  ярилцсан.

Боржигин голомт жуулчны баазын түүхэн өв соёлын үзмэр, гэр , байшинг танилцуулж, орон нутагт хөгжих боломж их, байгааг тур операторууд хэлэлцэж, аймгийн төвийн үйлчилгээний салбар болон Боржигин өв музей, Орос цэргийн хөшөө, Төмөр замын өртөө, Балдандаш гомалин хийдтэй танилцаж цаашид хамтарч ажиллах, эхлэлийг тавьсан.

ҮР ДҮН:

  • Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
  • Зөвлөлдөх уулзалт, аялал жуулчлалын танилцуулга, хамтын ажиллагааны эхлэл амжилттай тавигдаж байгаа сайхан мэдээлэл ирсээр байгаад талархалтай байна.
  • Аймгийн Боржигин голомт жуулчны бааз, Dream Oasisand &Function House Оорцог элгэн хоршоо /гэр амралт, түр буудаллах цэг/ ирсэн зочдынхоо сэтгэлд хүртэл сайхан үйлчилж, өөрсдийн үйлчилгээ, үйл ажиллагаа танилцуулсан. Үүний үр дүнд олон олон хамтын ажиллагаа эхлүүлж, аялагч, жуулчид хүлээн авч эхэлсэн байна.
  • Жуулчны бааз буудлуудыг захиалах боломжтой ihotel.mn сайтад Боржигин голомт жуучлны баазыг бүртгүүлж, бусад салбарын нэгжүүдийг нэмж бүртгүүлэхээр болсон байна.
  • Буудлуудын стандарт хэмжил зүйг хийж цэцэгжүүлэх, боломжийг Нэйшил Эпспдишин ХХК  хамтарч ажиллах, хүний нөөц бэлтгэх, үйлчилгээний ажилтан бэлтгэх сургалтыг хамтран зохион байгуулах боломжтой болсон байна.
2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.