USA доллар
13°CЧойр хот

Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд Говьсүмбэр аймаг Боржигин найрын дэг, Боржигины өв соёлыг суртачлан оролцлоо.

2023-08-23    110

        

“НҮҮДЭЛЧИН” Дэлхийн соёлын фестивальд Говьсүмбэр аймаг амжилттай оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Говьсүмбэр аймгаас 70 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Үүнд: Аймгийн Засаг Даргын Тамгын газар, Сумдын Засаг Даргын Тамгын газар, Соёл, Урлагийн газар, Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчид, Соёлын биет өвийг өвлөн уламжлагчид, Боржигин өв музей, Сумдын соёлын төвүүд Боржигин өв соёлыг сурталчлан таниулсан. Үүнд:

-Боржигин морин хуур, эмээлийн үзэсгэлэн

-Боржигин найрын ёс, зан үйл

-Уламжлалт тоглоом наадгай /аргай тонгорох, халз харваа, шагайн наадгай/

-Ардын язгуур урлагийг харуулсан "Хөх тэнгэрийн нүүдэлчид" отгийн тоглолт

-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа

-Соёлын өвийн танин мэдэхүйн тоглоом наадгай

-Боржигин байшин

-Боржигин ум марзай уртын дуу зэрэг 6 ай савын 16 төрлийн өвийг гадаад дотоодын иргэд болон жуулчдад сурталчлалаа.

        Нүүдэлчин соёлын фестивальд 21 аймаг 9 дүүрэг 10 гаруй орны 1100 орчим соёлын өвийг өвлөн уламжлагчид оролцсон.

      Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд Говьсүмбэр аймаг Боржигин найрын дэг ёсыг сурталчилан таниулж байна. Боржигин найрын дэгд найранд оролцож байгаа хүний үйлд хэмжээлэн хориглосон хэв хэмжээ байдаг. 

БСШУС-ын яамны сайдын 2019 оны 11 сарын 29ний өдрийн А/759 тоот тушаалаар  Боржигин найр, хуримлах ёс, зан үйл МУ-ын яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний жагсаалтанд бүртгэгдсэн зан үйлийг үзүүлж байна.

        Мөн тус арга хэмжээнд “Nas Summit” арга хэмжээнд илтгэгчээр оролцсон нөлөөлөгчид "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд ирж нүүдэлчин соёл ахуйтай танилцаж байна. “Nas Summit” арга хэмжээнд 20 гаруй нөлөөлөгчид оролцсон оролцсон бөгөөд "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд зочлох үеэрээ контент бэлтгэн дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх юм. 

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.