USA доллар
13°CЧойр хот

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГОЛ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМ ДАГУУ 31 БАЙРШИЛД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА

2021-06-17    243
Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, аялал жуулчлалын гол чиглэлд, зам дагуу түр буудаллах цэгүүд, боловсон ариун цэврийн газар, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, хоолны газар бүхий үйлчилгээний цогцолборуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн хөгжлийн яам хамтран хэрэгжүүлж байгаа.
Түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор нь A, B, C гэсэн гурван төрлийн ангилалтай байна. А ангиллын хувьд хоногт 10 мянгаас дээш тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу, Б ангилал нь 5-10 мянга хүртэл тээврийн хэрэгсэл зорчих, С ангиллын хувьд 5000 хүртэлх тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу байрлах юм.
Улсын хэмжээнд нийт 31 байршилд олон улсын жишиг стандартын дагуу байгуулахаар зураг, төсвийг боловсруулж, батлуулсан. Цогцолборуудыг байгуулах байршлын судалгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал болгосны дагуу Японы ЖАЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр хоёр яам болон, аймгуудын Засаг даргын тамгын газруудтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, 30 цэгийг эцэслэж тогтоод байна.
Мөн тогтсон цэгүүдийг сум, аймгийн Иргэдийн төллөөгчдийн хурлаар тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг албажуулах ажлуудыг 2021 оны эхний улиралд зохион байгуулж, нийт 21 байршлын шийдвэрийг албажуулаад байгаа юм.
Энэ асуудлаар өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар,
Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимийн дарга Т.Дүүрэн болон холбогдох албаныхантай цахимаар хуралдлаа.
Дэлгэрэнгүйг: http://www.mne.mn/?p=14391
 
2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.