USA доллар
13°CЧойр хот

Аялал жуулчлалын салбарын статистик мэдээллийг шинэчлэн боловсруулна.

2021-05-21    398

Аялал жуулчлалын салбарын статистик мэдээ, мэдээллийг боловсруулах аргачлалыг нэгтгэх асуудлаар уулзалт зохион байгууллаа. Уулзалтад БОАЖЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, "Потеншил Рисөрч" компанийн төлөөлөл оролцож, аялал жуулчлалын салбарын статистик мэдээ, мэдээллийн аргачлал, урсгалыг шинэчлэх, нэгтгэх асуудлаар санал солилцсон юм.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын статистик тоон мэдээлэл өөр хоорондоо зөрүүтэй, нэгдсэн аргачлалгүй, уялдаа холбоогүй явж иржээ. Иймд "Статистикийн аргачлал нэгтгэх", "Аялал жуулчлалын статистик мэдээ мэдээллийг нэгтгэх" чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж дараах чиглэлээр ажиллахаар харилцан тохиролцлоо.

-Монгол Улсын аялал жуулчлалын орлого, зарлагын нэгдсэн мэдээлэлтэй болох,
-Аялал жуулчлалын статистикийн аргачлалыг нэгтгэх, батлуулах,
-Үйлчилгээний байгууллагын тоон мэдээллийн нэгтгэх,
-Аялал жуулчлалын салбарын статистик мэдээ мэдээллийн урсгал, аргачлалаа нэгтгэх,
-Автомат системийг нэвтрүүлэх,
-Дэлхийн бусад орнууд аялал жуулчлалын судалгаагаа хэрхэн гаргадаг аргачлалыг судлах,
-Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын тоон мэдээллийг нэгтгэж гаргах.

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.