USA доллар
13°CЧойр хот

ЗОЧИД БУУДЛЫН МЕНЕЖМЕНТ, АЯЛЛЫН ХӨТӨЧ БЭЛТГЭХ ЦАХИМ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2021-04-26    214
 
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу “Монголын аялал жуулчлалын сургалтын төв байгуулах, салбарын хүний нөөцийг чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Зочид буудлын менежмент, Аяллын хөтөч чиглэрээр үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган суралцагчдыг бүртгэсэн. Сургалтад 250 хүнийг хамруулахаар төлөвлөсөн боловч сургалтад хамрагдах иргэдийн хүсэлтийг харгалзан бүртгүүлсэн нийт 500 хүнийг хамруулахаар болсон. Сургалт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд нийт 14 хоногийн хугацаанд цахимаар үргэлжилэх юм. Түүнчлэн цаашид сайн суралцсан 20 хүнийг сонгон шалгаруулж БНСУ-д сургагч багшаар мэргэжил дээшлүүлэхээс гадна 2 суралцагчийг магистр, докторын тэтгэлэгт хамруулана.
2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.