USA доллар
13°CЧойр хот

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2020-10-12    303

Монгол улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.4 “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, жуулчдыгн тоог нэг саяд хүргэнэ”, 3.4.9 “Аялал жуулчлалын сургалтын төв байгуулж, салбарын чадварлаг хүний нөөцийг бүрдүүлнэ” гэж заасны дагуу ”Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилгоор монгол улсын хэмжээнд 2 дахь жилдээ зохион байгууллаа.

Тус сургалт нь 21 аймаг 9 дүүрэгт зохион байгуулагдсан бөгөөд улаанбаатарын бүс, төвийн бүс, хангайн бүс, баруун бүс, говийн бүс, зүүн бүс гэсэн 6 үндсэн бүсэд хуваагдаж мэргэжлийн байгууллагууд аялал жуулчлалын салбарын хамгийн их хэрэгцээт 10 мэргэжлээр зохион байгуулаад байна.

Говьсүмбэр аймагт аялал жуулчлалын төрөлжсөн сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 08-10-ныг дуустал амжилттай зохион байгуулагдлаа. 2020 онд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зорилтот бүлэгт чиглэж сургалтаа зохион байгууллаа.

Тус сургалт нь онол практик хосолсон байдлаар зохион байгуулагддаг бөгөөд аймгийн хэмжээнд 62 иргэн 3 өдрийн чадавхижуулах сургалтанд хамрагдсан байна. Дараах байдлаар хамрагдсан байна

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.