USA доллар
13°CЧойр хот

Зочлох үйлчилгээний сургалт амжилттай өндөрлөлөө.

2019-06-06    375

Аялал жуулчлалын Зочлох үйлчилгээний төрөлжсөн зохион байгуулагдлаа.

 

 

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯамнаас 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт "Зочлох үйлчилгээний сургалт"-ыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь анх удаа олон улсын жишигт нийцүүлэн боловсруулан аялал жуулчлалын 9 мэргэжлийн ажлын байрны дүрэм, сургалтын хөтөлбөрийн дагуу "үнэ төлбөргүй", "мэргэжлийн сургагч багш нар" зохион байгуулж буй сургалт юм. 

Говьсүмбэр аймгийн сургалтыг говийн бүсийн 4 аймагт зохион байгуулах эрх авсан Өмнөговь аймгийн "Гайхамшигт говь" аялал жуулчлалын холбооны баг хамт олон 4 өдрийн турш  суралцагчдыг идэвхжүүлсэн, сонирхолтой сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтанд аймгийн хэмжээнд тогооч, зөөгч, бариста, бартендер, хөтөч тайлбарлагч, зочид буудал болон жуулчны баазын өрөөний үйлчлэгч, удирдах ажилтан,  жолооч гэсэн 9 мэргэжлийн мэргэшүүлэх сургалтанд 130 гаруй иргэд хамрагдан гэрчилгээгээ гардан авлаа. 

Сургалтыг зохион байгуулсан "Гайхамшигт говь" аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Н. Ариунсанаа “Бидний энэ удаагийн сургалтыг амжилттай явуулахад анхаарч ажилласан Говьсүмбэр аймгийн БОАЖГазар, АЖХолбооны хамт олонд баярлалаа хэмээн ярилцлагадаа дурьдсан байна. 

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.