USA доллар
13°CЧойр хот

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-10-19    332

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуулиуд хамтран 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр аймгийн нийт зочлох үйлчилгээний салбар буюу зоогийн газар, зочид буудлын албан хаагчдыг чадавхижуулах сургалтыг Онцгой байдлын хурлын зааланд зохион байгууллаа.

Тус сургалтанд байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн           Н. Солонго, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн Ф. Болорцэцэг, Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуулийн захирал О.Отгонбаяр, багш олон улсын С. Нина нар сургалтын агуулгын дагуу мэдээлэл өглөө.

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д. Мөнх-Эрдэнэ сургалтын үйл ажиллагааг нээж үг хэллээ. Мөн БОАЖГ-ын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Н. Солонго аялал жуулчлалын чиглэлээр улс, болон орон нутгийн хэмжээнд баримталж буй бодлогын баримт бичгийн талаар мэдээлэл өгсөн. 

Сургалтанд нийт 6 байгууллагын 26 ажилчид хамрагдлаа.

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.