USA доллар
13°CЧойр хот

ГОВИЙН БҮСИЙН АВАРГА “ТОГООЧ, ЗӨӨГЧ” ШАЛГАРУУЛАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН БОЛЛОО

2018-10-15    329

ХХААХҮЯ, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, Монголын мастер тогооч нарын холбоо, Монголын тогооч нарын холбоо,  Говьсүмбэр  аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дэлхийн Зөн монгол Бор өндөр-1 ОНХХ, хамтран мэргэжлийн тогооч, зөөгч нарын ур чадвар чадамжийг дээшлүүлэх үндэсний брэнд хоол, үйлчилгээг шалгаруулах, харилцан туршлага судлах, түншлэл тогтоох, хамтран ажиллахад зорилгоор “Говийн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан, сургалт, зөвөлгөөн”-ийг 2018 оны 10-р сарын 11-13-ны өдрүүдэд Чойр хотноо анх удаа амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын 70 гаруй тогооч, зөөгч нар оролцлоо.  

Тус тэмцээн нь сургалт, зөвөлгөөн, спортын тэмцээн, тогоочдын ур чадварын уралдаан гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдлаа.

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.