USA доллар
13°CЧойр хот

Аялал жуулчлалын зочлох үйлчилгээний сургалт

2019-05-20    883

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хот болон 21 аймагт нэгдсэн стандарт бүхий “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ыг анх удаа олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан аялал жуулчлалын 9 мэргэжлийн ажлын байрны дүрэм, сургалтын хөтөлбөрийн дагуу “үнэ төлбөргүй”, “мэргэжлийн сургагч багш нар” 2019 оны 06 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд манай аймагт зохион байгууллахаар товлоод байна.

 

Говьсүмбэр аймгийн иргэд та бүхнийг тус сургалтанд идэвхитэй хамрагдахыг хүсэж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 96762211 утсаар лавлаарай. 

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.