USA доллар
13°CЧойр хот

Байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл, малчин өрхүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа

2018-12-19    488

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн “Баянсонгинот” нөхөрлөлтэй хамтран байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл, малчин өрхүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд сүмбэр сумын 5 дугаар багийн Уулзварын гол, Хээнций уул нөхөрлөлүүд, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчмоор нутагладаг малчин өрхүүдийн төлөөлөлүүдийг хамруулан нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй сургалтыг зохион байгууллаа. 

            Тус сургалтанд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Н. Солонго Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлогын талаар болон 2018 оны төлөвлөгөөний хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл хийлээ. Мөн Боржигин өв музей “Соёлын биет өв”, “Үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт”-ын талаар, “Жанжин чойрын Данжин Сахиус” ТББ нь өөрийн үүсгэн байгуулсан “Боржигин голомт” жуулчны баазын талаарх мэдээллийг тус тус малчин, өрх нөхөрлөлүүдэд танилцууллаа. 

Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн “Баянсонгинот” нөхөрлөл нь өөрийн эрхлэн явуулдаг байгаль хамгаалах үйл ажиллагааны талаарх мэдээллийг болон орон нутагт хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар санал солилцсон томоохон сургалт боллоо.

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.