2,848.64USA доллар
9°CЧойр хот

Зүүн чойрын хийдийн туурь

630

Зүүн чойрын хийд Жанжин бэйлийн хошууны Зүүн чойр хийдийг Богд уулын “Марзана хоолой Мандлын таван хад” хэмээх энэхүү газарт Тэнгэр тэтгэгчийн дөчингуравдугаар (1778) он, XIII жарны шороон нохой жилд Жанжин төрийн ёст мэргэн жонон далай дархан хун тайж, бэйл Дагдандорж ноён байгуулав. 

Энэ хийдийн түвэд нэр нь “Балдандашгомалин”. тус хошуун дахь бүх шашныг төвлөн захирдаг. Энэ хийд нь Гүнчин игчаны дэгээр гүн ухааны сургалт явуулдаг, буддийн гүн ухааныг судалдаг, анагаах ухаан, цагийн хүрдний онол, тарнийн гүн ухааныг судлах дацангууд бүхий 1500 ламын данстай, хошууныхаа хамгийн том хийд байв. 1853 онд зүүн чойр дээр Дүйнхор дацан байгуулагдсан. Зүүн Чойрын хийд дээр боржигин Сэцэн вангийн хошууны ноён Цэрэнсандивын урилгаар Гүмбүм хийдийн Сэрдог номун хан Чүлтэмжамц саатан морилж олон зохиол туурвисан гэдэг.

            Жич: Лам нарын тоо, хийд жасын тоо зэргийг судалгаанд тулгаарлан ярих хэрэгтэй

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.