Чойрын богд уулнаас баруун тийш уулын хормойд тал газарт Цоорхойн рашаан байдаг.Цоорхойн рашаан зун тасхийм хүйтэн байх атлаа идэр есын хүйтэнд харзлан байдаг ер бусын онцлогтой. Энэхүү рашаан нь хүний дотор эрхтэнд сайн хэмээн нутгийн иргэд амны усандаа хэрэглэж иржээ. Нутгийнхан рашаан хэмээн дээдэлж магнайдаа хүргэн амсдаг нь ариун дагшин байгалиа хайрлаж ирсэн уламжлалтай. Газрын хөрснөөс даруухан цоолдон гарч ундардаг тул цоорхой рашаан хэмээн нэрлэх болжээ. 2018 онд тус рашааныг аялал жуулчлалын зориулалтаар тохижуулалтын ажлыг хийж гүйцэтгээд байна.