2,848.64USA доллар
12°CЧойр хот

Dream Grill зоогийн газар

330

Манай “ДСБНТ” ХХК-ний  “Dream Grill Restaurant” нь Говьсүмбэр аймагт Мянганы хөгжлийн босоо тэнхлэгийн зам дагуу 2013.11.16-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ази, европ болон монгол халуун хоол, хүйтэн зууш, төрөл бүрийн халуун  цай, жинхэнэ үрийн кофе, бүх төрлийн виски, архи пивоор үйлчилдэг бөгөөд орон нутагтаа хүргэлтийн хоол, пицца, шарсан тахианы үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

 Манай байгууллага “Хотын соёлыг хөдөө орон нутагт бий болгоё”  гэсэн уриа зорилготойгоор орон нутгийн 20-иод залуусыг сургаж, дадлагажуулан ажлын байраар хангаж, орон нутгийн эдийн засагт өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.

Хөдөө орон нутагт өндөр зэрэглэлийн рестораны стандарт, шаардлагыг хангасан  80-120  хүн хүлээн авах чадалтай бөгөөд хотод байдаг бүхий үйлчилгээг орон нутагтаа бий болгохоор бид хичээж байгаа билээ.

Хэрэв та Сайншанд /Хамрын хийд/ болон Замын-Үүд чиглэлд явж байгаа бол манайхаар үйлчлүүлээд гараарай.

 

  Захиалгын утас : 99001517  / Англи бас Солонгос хэлээр захиалга авна/

 

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.