2,848.64USA доллар
9°CЧойр хот

Оюун ухааны бэлгэдэл Шарав арилд

397

Зүүн Чойрын хийдэд 1899 онд Сэрдог гэгээний сийрүүлсэн “ШАРАВ АРИЛД”.
Сэцэн бэйл Цэрэнсандив Гүмбэн хийдэд очих үедээ Сэрдог гэгээнд өөрийн хошуунд залах урилга гардуулжээ.1874 онд 8 дугаар богдыг Амдоод хүрэлцэн ирэхэд Гүмбэнийн Сэрдог гэгээн зэрэг олон ихэс лам нар угтан авч байв.Цэрэнсандив энэ

үед заллага айлдсан ажээ.

Сэрдог гэгээн Боржигин хошуунд анх ирэхдээ Цэрэнсандив ноёны өргөөнд заларчээ.Цэрэнсандив ноён хатан, хүүхдүүдийнхээ хамт Сэрдог гэгээнд  шавь орж ,манай хошууны Чойрын хуврагуудад номын рашаан хүртээж өгөхийг айлтгажээ.

1899 онд Боржигин ноёны хүсэлтээр 3 дахь удаагаа тус хошуунд морилохдоо энэ хошуунд олон хутагт хувилгаад төрсөн газар учир хойч үе нь оюун ухаанаар баялаг байг гэж  “Шарав Арилд” ыг  хаданд сийрүүлжээ.

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.