Нутгийнхан энэхүү овоог цагаан овоо гэж нэрлэдэг байснаа хожим нь “Хүүхдийн цагаан овоо”хэмээн нэрийдэж тахиж иржээ. Энэхүү овооноо тахилга хийж хүүхдүүд уралдуулан хувь өгдөг байжээ.
Хүүхдийн цагаан овоо нь байгалиас тогтсон овоо хэлбэртэй нэг ширхэг ургаа цагаан чулуу, мөн бөөрөнхий гэр хэлбэртэй боржин чулуунаас бүрдсэн байгалийн овоо юм. Хүний гараар бүтсэн бус байгалийн тогтоцоос бий болсон юм. Иймд цагаан овоонд очихдоо өргөө гэрээ зөгнөн барих, хүүхэд гуйх, хүүхдээ даатган залбирах
заншил тогтжээ. Цагаан чулуугаар гэр барих нь угсаатны соёл юм