USA доллар
13°CЧойр хот

Дагвасүндэл бурхан

1588

Бурханы зургийг 317см өндөртэй бүтээсэн бөгөөд бурханд эдүгээ эр хүн айл гэрийн ноён нуруугаа даатган залбирч шүтэж ирсэн эрчүүдийн шүтээн бурхан юм. Дагвасүндэл гэдэг нь нийлмэл бурхан бөгөөд Боржигин Сэцэн вангийн хошууны ноён Цэвдэнгийн үеэс шүтэж ирсэн шүтээн бурхан юм. Бурхны нэр нь  ДАА ЧАГ СОН  юм Энэ нь Дамдин Чагдар Чунт бурхадын нийлбэр гэсэн үг ажээ. Очирваань бурханы орой дээр Хаянхаярваа бурханы титэм болох морины дүрс байх бөгөөд түүний дээр Чунт бурханы бэлгэдэл хангарьд шувууг дүрслэжээ.

 УМ БАЗАР ВААНИ ХАЯН ХЯРВАА ГАРУНА ХУМ ПАД гэх тарнийг уг бурханы дүрслэлийн доор бичжээ. Бичвэрийн хэмжээ 220 см,165 см хэмжээтэй,зураасны өргөн нь 15-50 мм юм. Энэхүү бурханыг байгаль дэлхийн барилдлага,таталцал энергийн хуулиар машид зөв бүтээгдсэн учир ноён суудал хийгээд, албан тушаал дэвших, зэрэг цол ахихад машид сайн хэмээн үзэж бүтээгдсэн цагаас өдгөө хүртэл шүтэн золгосоор иржээ. 

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.