USA доллар
13°CЧойр хот

Сүмбэр хайрхан

1783

Энэхүү хайрхан нь хад асга багатай өндөрлөг юм.
Аймгийн төвөөс зүүн зүгт 55 км-т далайн түвшнээс 1585 м өндөр .VI-р зууны үеэс эхлэн тахиж ирсэн гэх аман яриа байдаг. 1800 оны эхэн үед дан эрчүүд тахиж байсан түүхтэй. Эр хүний уул буюу харуул уул, түшмэл уул гэх нь ч бий.
            Тал хээрийн бүсэд орших ганц хайрхан тул хүний ганц хүүд ээлтэй сайн, нөмөр уул хэмээн үзэж хэдэн зуунаас эрчүүд хаврын тэргүүн ,зуны тэргүүн саруудад тахин морь уралдуулж иржээ.Эртнээс нааш адууны нутаг байсаар ирсэн энэ хайрхан нь зудтай жил ч адуунд ээлтэй нөмөр нөөлөгтэй говийн хайрхан юм.

Сүмбэр хайрханыг эр хүн, үрээ морь хоёрын уул ч гэдэг. Сүмбэр хайрханд уяачид гарч хийморио сэргээдэг. Хайрханы зүүн хойно Уяан товог гэх түүхэн газар ч бий. Хайрханыг тойрон морь уяж, сунгаа хийж наадмын бэлтгэлээ базаадаг морины нутаг ажээ. Сүмбэр хайрханд Боржигины алдарт уяачид ихэд сүслэн шүтэж иржээ. Энэ хайрханы орчмоос Боржигины хурдан хүлгүүд,алдарт уяачид төрөн гарсан байдаг. Сүмбэр хайрханы арын Уяан товог хэмээх газар Морин Спорт уяачдын холбооноос дурсгалын хөшөөг 2011 онд босгожээ.

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.