USA доллар
13°CЧойр хот

Чойрын богд уул

2578

Чойрын богд уул нь олон зуун жилийн түүхийг хадгалсан байгалийн цогцолбор газар юм. Далайн түвшнээс дээш 1686 м өргөгдсөн боржин чулуудаас тогтсон уул юм.1923 оноос Хан Хэнтий аймгийн Оцол сансар уулын хошуу гэж уулын нэрийг хошууны нэрэнд оруулж нэрлэж байжээ. Оцол гэдэг нь төвд хэлний “Гэгээн гэрэлт” гэсэн үг гэж судлаачид тэмдэглэсэн байх боловч энэ нэр хожуу сангийн судар зохиох үед бий болсон бололтой. Чойрын Богд уулыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд, 2011 онд байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Одоогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна.Ховор ургамал, аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй. Чойрын богд уулнаа түүх соёлын давхарга, шашины соёлыг хадгалсан дурсгалууд бий.

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.