2,848.58USA доллар
8°CЧойр хот

Гэгээн суварга

343

Шарав –Арилд сийлсэн хаднаас зүүн хойш ойролцоох элгэн хадны энгэрт наран ургах зүгийг эзлүүлэн сийлсэн нэгэн гэгээн суварга байдаг.Энэ нь 170-100 см хэмжээтэй түүний дэргэд хэд хэдэн тарни бичиж үлдээсэн байна.

Монгол нутагт хадны сүг зураг, хүн чулуу,буган чулуу зэрэг тухайн үеийнхээ  хүн төрөлхтний соёл, түүхийн гэрч болсон бүтээлүүд олон байдаг. Говьсүмбэр  аймгийн нутаг дахь Чойр уулнаа шашины соёлын ул мөрийг хадгалсан олон дурсгалууд бий. Эдгээр дурсгалууд нь өнөөдөр ч олон түмний итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг даан хүндлэгдсээр байна.Гэгээн суварга хэмээх энэ бүтээл нь төрийн хар хүн буюу одоогийн төрийн албан хаагч болон бусад ажил албан тушаалыг гэгээн байх, дэвшин дээшлэх тухайд бүтээгдсэн хэмээн үзэж сүсэглэж иржээ.

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.