Монголын Аялал Жуулчлалын Холбоо 2019 оны 03 дугаар сарын 29-31-ны өдрүүдэд “International Travel Mart-2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Мишээл Экспо төвд 20 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Тус үзэсгэлэн нь 2019 онд 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд үзэсгэсгэлэнд Монгол, Япон, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО болон 21 аймгийн аялал жуулчлал, тээвэр, зочлох болон үзвэр үйлчилгээний 320 гаруй байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологи, шилдэг инновацийг танилцууллаа. Тус үзэсгэлэнг нийт 8000 гаруй иргэд, олон нийт үзэж сонирхсон.
Тус үзэсгэлэнгийн үеэр “International Travel Mart-2019” шилдэг оролцогчдыг шалгаруулан, дараа жилийн түнш аймгийг олон нийтэд танилцууллаа. ITM-2020 оны түнш аймгаар Хэнтий аймаг тодорч БАТЛАМЖ-ийг Хэнтий аймгийн Засаг дарга Н. Ганбямба, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Монгол улсын арслан Э. Оюунболд нар гардан авсан.
Говьсүмбэр аймаг нь 5 аж ахуй нэгж байгууллагын 10 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцоод ирлээ.